БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЖОЛООЧ Ч.БАЯРСАЙХАН ШҮҮХИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАГДЛАА

2019-12-27     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 12 дугаар сарын 25 –ны 163 дугаар тушаалаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын жолооч Ч.Баярсайханыг шүүхийн ерөнхий зөвлөлийн ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр шагналаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ийг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжин 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгч ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

            Ч.Баярсайхан нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт 2007 оны 10 дугаар сарын 10-с 2013 оны 12 дугаар сарын 23-г хүртэл манаач 2013 оны 12 дугаар сарын 30-с одоог хүртэл жолоочоор тасралтгүй 12 жил ажиллаж байгаа туршлагатай ажилчин юм.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР