БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2019-11-12     

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журамын 3.1.5 шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, Иргэдэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүх “Иргэдэд үйлчлэx төв-“ийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижуулж нээлтийн үйл ажиллагаа хийлээ.


Дээрх арга хэмжээнд тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Х.Ганболд, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, шүүгч П.Баясгалан болон бусад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтан албан хаагч нар мөн Налайх дүүргийн Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид оролцлоо.


     
       Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин нээлтийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ: Энэхүү танхимыг нээж ажиллуулснаар шүүхийн шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төвөөс иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүргийн иргэдэд эрх зүйн боловсрол олгох боломжтой болж байна.

  

Өнөөдөр нээгдсэн “Иргэдэд үйлчлэх  төв” нь төрийн үйлчилгээ авахад бүхий л бүрдүүлэх бичиг баримтаа харж, мэдээ мэдээллээ нэг дороос авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хэвлэн авах боломжтой байгаагаараа давуу талтай юм.

Хэргийн оролцогчид хэрэг материалтай танилцах хэсгээс хэрэг, материалтайгаа танилцах, шаардлагатай материалаа хэвлүүлэн авах боломжтой.