хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн

2019-11-12     

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Налайх дүүрэг дэх Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх, дүүрэгт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн  Шүүхийн  шинжилгээний хэсэг, Налайх дүүргийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Налайх дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.