Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.10.18)
2019 оны 10 дугаар сарын 18 өдөр Баасан гараг
11:00
1.Б.Даваадуламд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3/
Шийдвэрлэсэн байдал: Б.Даваадуламд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
14:00
2. А.Баярмагнай, Г.Батболд нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: А.Баярмагнай, Г.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, А.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 1 жил 10 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Г.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 1 жил 9 сар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх, уг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 1 сар 5 хоног хорих оногдуулж нэмж нэгтгэн 1 жил 10 сар 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг