БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-17     

Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Хуулийн салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг” 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.  


Тус өдөрлөгт Багахангай дүүргийн Эрүү, Иргэний хэргийн шүүх, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газар, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн харьяа Налайх дахь өмгөөлөгчдын салбар зөвлөл тус тус оролцлоо.
 

 

Уг үйл ажиллагаанд Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, шүүгчийн туслах Э.Алтанцэцэг, П.Нямсүрэн  нар иргэдийн санал хүсэлтийг сонсож, өргөдөл, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч ажиллаа.


 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа иргэдийн өргөдлийг хүлээн авч, эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

 

 

 

           

                    БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР