“Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа

2019-10-17     

Тус шүүхийн Тамгын газрын 2019 оны сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Хүслэн сургалт зохион байгууллаа. 
 
Шүүхийн захиргааны ажилчдын зүгээс өөрсдийн  ажлын онцлог, тулгамдаж буй асуудлын талаараа сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцож сургалтыг үр дүнтэй өнгөрүүллээ.