Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.10.10)

2019-10-14     

 2019 оны 10 дугаар сарын 10 өдөр                                                                 Пүрэв гараг

 

10:00

 

1.    Б.Отгончулуунд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/

 

Шийдвэрлэсэн байдал: Б.Отгончулуунд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн.

 

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

11.00

 

2.    Г.Даваадорж, Г.Бямбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг /2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

 

Шийдвэрлэсэн байдал: Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Г.Даваадоржид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Г.Бямбабаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

 

 

Даргалагч, Ерөнхий шүүгч                                   Х.Ганболд