Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.08.09)
2019 оны 08 сарын 09 өдөр Баасан гараг
10:00
1.Б.Итгэлт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Итгэлт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар далд уурхай эрхлэх эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд
14:00
2. Ө.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Ө.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд