Багахангай- Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.08.09)

2019-08-09     

 2019 оны 08 сарын 09 өдөр                                                                                Баасан гараг

 

10:00

1. Ц.Мажигсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ц.Мажигсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж , 2 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Мажигсүрэнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял дээр 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн 1 /нэг/ хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, шийдвэрлэв.  

 

Даргалагч, шүүгч П.Баясгалан