Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.08.05)
2019 оны 08 сарын 05 өдөр Даваа гараг
09:00
1.Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Н.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Н.Батхуягт 5 жил жолоо барих эрхийг хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлэхээр шийтгэж шийдвэрлэв
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд
10:00
2. Х.Батмөнх, Д.Нарантуяа нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Нарантуяа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Батмөнх /
Шийдвэрлэсэн байдал: Х.Батмөнх, Д.Нарантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Х.Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тогрох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүнийг нийт 1200 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийвдэрлэв, Д.Нарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний бую 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд
11:00
3. Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар түүнийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд
14:00
4. Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд
15:00
5. Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг / 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд