Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.07.31)

2019-08-02     

  

2019 оны 07 сарын 31 өдөр                                                                                  Лхагва гараг

 

1. Т.Энхтулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

Шийдвэрлэсэн байдал: Т.Энхтулгад холбогдох эрүүгийн хэргийг хаалттай хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Энхтулгийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ялаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Энхтулгад 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв. 

 

Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд

 

 

11:00

2. Б.Ганбаяр, Б.Баярбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

Шийдвэрлэсэн байдал Б.Ганбаяр, Б.Баярбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбаярт 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.Баярбаатарт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч Х.Ганболд

 

10:00

3. Р.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал Р.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Бат-Эрдэнэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бат-Эрдэнэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч Х.Ганболд

 

 

14:00

4. Б.Итгэлтэд  холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Б.Итгэлтэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Итгэлтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч Х.Ганболд

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг