Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.07.25)
2019 оны 07 сарын 25 өдөр Пүрэв гараг
10:00
1. Б.Итгэлтэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Итгэлтийг шүүхэд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Итгэлтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, ерөнхий шүүгч Х.Ганболд
11:00
2. Т.Энхтулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /
Шийдвэрлэсэн байдал: Т.Энхтулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Т.Энхтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, ерөнхий шүүгч Х.Ганболд
13:30
2. Б.Ганбаяр, Б.Баярбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Ганбаяр, Б.Баярбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Ганбаяр, Б.Баярбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, ерөнхий шүүгч Х.Ганболд