Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.07.19)
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
09:30
1. Ч.Даваанямд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Ч.Даваанямд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Даваанямд 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 төгрөгийн торгох ялыг 4 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
10:30
1. Э.Баатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Э.Баатарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Баатарт 10500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500.000 төгрөгийн торгох ялыг 2 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
11:30
4. С.Энхманлайд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: С.Энхманлайд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Энхманлайд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 1 жилийн хугацаанд зан үйл засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
13:00
1. Б.Женсхаан холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Женсхаанд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Женсхаанд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
14:00
1. Н.Отгонлхамд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Отгонлхамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд
2019 оны 07 сарын 19 өдөр Баасан гараг
15:00
2. Б.Итгэлтэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Итгэлтэд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Итгэлтэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч,ерөнхий шүүгч Х.Ганболд