Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.07.08)

2019-07-10     

 2019 оны 07 сарын 08 өдөр                                                                Даваа гараг

 

10:00

1. Ж:Удаахбаярт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ж.Удаахбаярт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ж.Удаахбаярт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч Д.Чинзориг

 

 

14:00

2. Ч.Хуланд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ч.Хуланд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ч.Хуланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч шүүгч: Д.Чинзориг