Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.06.19)
2019 оны 06 сарын 19 өдөр Лхагва гараг
10:00
2. Э.Гаанжуурт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Э.Гаанжуурт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Гаанжуурт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
2019 оны 06 сарын 17 өдөр Даваа гараг
10:00
2. Д.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Х.Ганболд
2019 оны 06 сарын 18 өдөр Мягмар гараг
14:00
2. Ч.Есөнтөмөр, Ш.Бум-эрдэнэ, А.Насанбуян нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Есөнтөмөр, Ш.Бум-эрдэнэ, А.Насанбуян нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Х.Ганболд