Налайх - Иргэний шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.06.18)

2019-06-21     

 2019.06.18                      

          1. Ц.Гантулгын нэхэмжлэлтэй Н.Мөнх-Эрдэнэ, А.Аззаяа, А.Балжинням нарт холбогдох иргэний хэрэг

         Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн

            2. “Мөнх үзэсгэлэнт гэрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Чинбат, П.Мөнхтуяа нарт холбогдох иргэний хэрэг

         Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хойшлов.

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн

            3. Н.Отгонлхамын нэхэмжлэлтэй Сайдл Никэд холбогдох иргэний хэрэг

         Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч З.Түвшинтөгс

             4. П.Дугаржавын нэхэмжлэлтэй иргэний хэрэг

         Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Н.Баярсүрэн

Тойм гаргасан: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан                                     шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг