Ээлжит дотоод сургалт зохион байгууллаа.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүгчийн туслах Э.Алтанцэцэг тус аргачлалаар ээлжит дотоод сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР