Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.05.17)

2019-05-20     

 2019 оны 05 сарын 17 өдөр                                                                                                 Баасан гараг

 

14:00

3. Д.Ёндонд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Д.Ёндонд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ёндонд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг