Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.05.03)

2019-05-06     

 2019 оны 05 дугаар сарын 03                                                                     Баасан гараг

 

10:00

1. Ц.Агваанханд, Ш.Төгс-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

Шийдвэрлэсэн байдал: Ц.Агваанханд, Ш.Төгс-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Ц.Агваанханд, Ш.Төгс-Эрдэнэ нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агваанхандаас 365.000 төгрөг, Ш.Төгс-Эрдэнээс 165.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

14:00

2. Б.Отгонбаяр, О.Ганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

           Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Отгонбаяр, О.Ганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ