Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.30)

2019-05-06     

 2019 оны 04 сарын 30 өдөр                                                                                                 Мягмар гараг

 

10:00

1. Ч.Нямжав, Ч.Хулан нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Нямжавт 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нямжавын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 232 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хуланд холбоглох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Даргалагч, Ерөнхий шүүгч: Х.Ганболд

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ