Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.29)
2019 оны 04 сарын 29 өдөр Даваа гараг
10:00
1. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаярт 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Н.Ууганбаярын биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоож, шүүгдэгч Н.Ууганбаярын цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Н.Ууганбаярын биечлэн эдлэх 720 цагийн нийтэд тустай ажил хийхгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч: Х.Ганболд
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ