Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.26)

2019-05-06     

 2019 оны 04 сарын 26 өдөр                                                                                           Баасан гараг

 

10:00

1. Б.Отгонбаяр, О.Ганбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Б.Отгонбаяр, О.Ганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж,  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Отгонбаяр, О.Ганбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

 

14:00

2. Д.Ёндонд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

           Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Ёндонг шүүхэд шилжүүлж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Ёндонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч, шүүгч Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ