Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.24)
2019 оны 04 сарын 24 өдөр Лхагва гараг
10:00
1. Б.Баасанжаргал, Д.Цогтбаяр, А.Наранцогт, Р.Эрхэмбилэг, Э.Энхсайхан, Ч.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Баасанжаргал, Д.Цогтбаяр, А.Наранцогт, Р.Эрхэмбилэг, Э.Энхсайхан, Ч.Билгүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл заалтыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, Б.Баасанжаргалд эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял, А.Наранцогтод эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял, Д.Цогтбаярт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Энхсайханд эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял, өсвөр насны шүүгдэгч Р.Эрхэмбилэгт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял, өвсөр насны шүүгдэгч Ч.Билгүүнд эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Баасанжаргал, А.Наранцогт, Д.Цогтбаяр нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Р.Эрхэмбилэг, Э.Энхсайхан, Ч.Билгүүн нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 дахин багасгаж 1 жил хорих ялыг тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйл, 61.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хорих ял, өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус бүр тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч: Х.Ганболд
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ