“Хуульчийн Про Боно өдөр-2019” арга хэмжээнд оролцлоо.

2019-05-06     

            Монголын хуульчдын холбооноос хуулийн байгууллагуудтай хамтран “Хуульчийн Про Боно өдөр-2019” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улс орон даяар зохион байгуулсан бөгөөд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар нь тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн төв талбай болон Налайх дүүргийн соёл урлагийн ордны төв талбайд зохион байгуулагдсан арга хэмжээнд тус тус оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, шүүгчийн туслах Э.Алтанцэцэг нар шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан, мэдээ, мэдээллээр ханган, сонирхсон асуултанд хариулт өгч, гарын авлага, материал тараан ажиллалаа.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР