Шатрын тэмцээн зохион байгууллаа.
Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот албан бичгээр ирүүлсэн удирдамжийн дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар тус шүүхийн захиргааны ажилтны салбар хороотой хамтран 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудын дунд шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Шүүхийн захиргааны ажилтны холбооноос 2019 оныг бүх шатны шүүхийн ажилтнууд шатар тоглож сурах, шатрын спортыг хөгжүүлэх, дэлгэрүүлэх сонирхогчдын тоог нэмэх зорилго дэвшүүлсэн тул захиргааны ажилтнууд оюун ухаанаа уралдуулан оролцож тэмцээний эрэгтэй төрөлд шүүхийн жолооч Ч.Баярсайхан, эмэгтэй төрөлд шүүхийн ерөнхий нягтлан бодогч Т.Батцэцэг нар тэргүүллээ.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР