Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийлээ.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн “Буян-Налайх” телевизээр мэдээлэл хийлээ.
Уг мэдээллийн үеэр эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар тус шүүхийн 2019 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээг танилцуулж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, цахим татварын системээр шүүхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн талаар мэдээлэл хийж, хөтлөгчийн сонирхсон асуултад хариулт өгч, олон нийтэд мэдээлэл түгээлээ.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР