Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.21)
2019 оны 04 сарын 21 өдөр Даваа гараг
10:00
1. Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 15.2 дугаар зүлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Ө.Ганбаатарт оногдуулах дээрх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганбаатарт 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Ганбаатарт 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганбаатарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ганбаатарт оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Х.Ганболд
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ