Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.04.17)

2019-04-18     

 2019 оны 04 сарын 17 өдөр                                                                  Лхагва гараг

 

10:00

1. Д.Гантөмөрт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч Д.Чинзориг

 

14:00

2. Ч.Нямжав, Ч.Хулан нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Нямжав, Ч.Хулан нарыг шүүхэд шилжүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ч.Нямжавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Хуланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ