Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

2019-03-29     

     Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 онд Багахангай дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, сургалтанд тус дүүргээс иргэдийн төлөөлөгчөөр 23 иргэн сонгогдсоноос 18 иргэдийн төлөөлөгчид оролцлоо.

Сургалтыг нээж тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр сургалтанд оролцогчдод шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

 

 

Тус шүүхийн Тамгын газрын даргын баталсан шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан 2019 оны сургалтын хөтөлбөрийн дагуу “Шүүхийн товч танилцуулга”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх эрх зүйн зохицуулалт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, “Иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага”, “Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах”, “Тангараг өргөх”, “Иргэдийн төлөөлөгчийн цалин хөлс, хариуцлага” зэрэг сэдвүүдээр шүүгчийн туслах Э.Алтанцэцэг, Э.Ихэрбаяр нар сургалт явууллаа.

            

Мөн иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, гарын авлагаар ханган ажиллалаа. 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР