Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.03.27)

2019-03-29     

 2019 оны 03 сарын 27 өдөр                                                                                             Лхагва гараг

10:00

1. Ж.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Ганбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1.1, 2.1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ж.Ганбатыг 6 сарын хорих ялаас чөлөөлж, хохирогч Б.Болормаад төлөх 400.000 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

10:00

2. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ