Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ээлжит сургалтыг зохион байгууллаа
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаас Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хорооны иргэдэд сургалт зохион байгуулж, уг сургалтанд 194 иргэн хамрагдлаа.



Сургалтыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол”, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Д.Бүрэнтөгс “Би хариуцлагатай аав, ээж-Бид хариуцлагатай хороо” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгч, гарын авлагаар ханган, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, санал хүсэлтийг сонсон ажиллалаа.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР