Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.03.15)

2019-03-18     

 2019 оны 03 сарын 15 өдөр                                                                                             Баасан гараг

10:00

1. Ж.Ганбатад холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Ж.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

10:00

2. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

13:30

3. Л.Баатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Л.Баатарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Баатарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Х.Ганболд

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ