Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа

2019-03-06     

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын 2019 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа Налайх дүүргийн Холбооны газрын ажилтан, албан хаагчдад 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Налайх дүүргийн Холбооны газрын ажилтан, албан хаагчид бүрэн хамрагдаж, тэдний сонирхсон асуултанд хариулж, танилцуулга, гарын авлага зэрэг шаардлагатай материалуудаар ханган ажиллалаа.

 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР