Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.02.25)

2019-02-27     

 2019 оны 02 дугаар сарын 25                                                                        Даваа гараг

 

10:00

1. Г.Аззаяад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Г.Аззаяад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Г.Аззаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу 

 

11:30

2. Ж.Эрдэнбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

           Шийдвэрлэсэн байдал: Ж.Эрдэнбатад холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эрдэнбатад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Ж.Эрдэнбатад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж тус тус шийдвэрлэв. 

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ