Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.02.18)
2019 оны 02 дугаар сарын 18 Даваа гараг
10:00
1. Д.Нямрагчаа, П.Амаржаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Д.Нямрагчаа, П.Амаржаргал нарт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр журамласныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч нарыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлж, зан үйл засах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу,
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун- Эрдэнэ