Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.02.01)

2019-02-02     

 2019 оны 02 дугаар сарын 01                                                                                         Баасан гараг

 

10:00

1. T.Гаанжуурт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

           Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Гаанжуурт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв. 

Даргалагч шүүгч: Д.Бавуу 

11:30

2. М.Жанатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

           Шийдвэрлэсэн байдал: М.Жанатад холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Жанатад 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

Даргалагч шүүгч: Д.Бавуу 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ