Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.01.23)

2019-01-24     

 2019 оны 01 дүгээр сарын 23                                                                        Лхагва гараг

 

10:00

1. Ө.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

           Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ө.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу

 

10:40

2. Э.Гаанжуурт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/

           Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Гаанжуурыг шүүхэд шилжүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Гаанжуурт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу

 

11.30

3. Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145.2 дугаар зүйл/

           Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Даваадорж, Г.Бямбабаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145.2 дугаар зүйлд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч: Д.Бавуу 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ