Багахангай - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.01.09)

2019-01-11     

 2019 оны 01 сарын 09 өдөр                                                                                                 Лхагва гараг

10:00

1. Д.Цэрэндашид холбогдох эрүүгийн хэргийн тухай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2/

Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Цэрэндашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйл ийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Д.Цэрэндашийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Д.Цэрэндашид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зан үйл засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Лувсандорж

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ