Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.01.08)

2019-01-09     

 2019 оны 01 сарын 08 өдөр                                                                                            Мягмар гараг

 

09:00

1. Л.Золзаяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Л.Золзаяад холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Золзаяад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

10:00

2. Б.Идэрт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5/

Шийдвэрлэсэн байдал: Б.Идэрт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттжй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

Шүүгч: Д.Ренценхорол, Д.Лувсандорж

 

14:00

3. Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/     

   Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нээлттэй хийхээр товлон зарлаж, урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл яллагдагч Б.Мөнхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

  

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ