Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2019.01.07)
2019 оны 01 дүгээр сарын 07 Даваа гараг
10:00
1. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гарсан үед шүүх хуралдааны товыг зарлахаар тогтож, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ