Багахангай - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.12.28)
2018 оны 12 сарын 28 өдөр Баасан гараг
10:00
1. Б.Оюунбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунбатад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
11:30
2. О.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: О.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б О.Ууганбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
12:30
3. У.Золбаяр, Г.Азжаргал нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: У.Золбаяр, Г.Азжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Золбаяр, Г.Азжаргал нарт тус бүр 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
14:00
4. Б.Мөнхбаяр, Х.Алтан-Өлзий нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхбаяр, Х.Алтан-Өлзий нарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяр, Х.Алтан-Өлзий нарт тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ