Багахангай - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.12.27)

2019-01-02     

 2018 оны 12 сарын 27 өдөр                                                                                               Пүрэв гараг

 

10:00

1. Ө.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Ө.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

Шүүгч: Ч.Отгонбаяр, Б.Шинэбаяр

 

11:00

2. Б.Мөнгөнгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнгөнгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнгэрэлд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

14:00

3. А.Пүрэвжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: А.Пүрэвжаргалд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Пүрэвжаргалд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар журамлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сар хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч: Д.Чинзориг

 

15:00

4. О.Очирсүхэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

Шийдвэрлэсэн байдал: О.Очирсүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэж, О.Очирсүхэд 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлийг засах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

Даргалагч, шүүгч: Д.Бавуу

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ