Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.12.21)

2018-12-21     

 2018 оны 12 дугаар сарын 21                                                                                          Баасан гараг
 
10.00

1. Ө.Баярсайханд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

       Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл түр завсарлуулж, шүүгдэгч Ө.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Шүүх бүрэлдэхүүн: Д.Бавуу, Ч.Отгонбаяр, Б.Шинэбаяр

 

11:00

2. Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

      Шийдвэрлэсэн байдал: Б.Энхнасанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад хаалттай хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Б.Энхнасанд урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг 

 

16.00

3. Б.Мөнхдалайд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /

      Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Мөнхдалайг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Б.Мөнхдалайд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Мөнхдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Даргалагч шүүгч: Д.Чинзориг 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин- Эрдэнэ