Төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө.
Шагнал гардуулах ёслолд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс, Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нар оролцож төрийн дээд одон медалиар шагнагдсан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхөд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүссэн юм.
Төрд хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал хүртсэн Э.Батмөнх даргадаа Багахангай, Налайх дүүргийн шүүхийн хамт олноос цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР