Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.12.07)
2018 оны 12 дугаар сарын 07 Баасан гараг
11:00
1. Н.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийг урьдчилан хэлэлцээд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14:00
2. Э.Баатарзоригтод холбогдох эрүүгийн хэрэг /11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Баатарзоригтыг шүүхэд шилжүүлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Э.Баатарзоригтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ