Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.12.06)
2018 оны 12 сарын 06 өдөр Пүрэв гараг
10:00
1. Д.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Д.Өлзийжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Өлзийжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч, шүүгч: Д.Бавуу
11:00
2. А.Ариунсүлд, С.Чулуундаш нарт холбогдох эрүүгийн хэрэг /С.Чулуундашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, А.Ариунсүлдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: С.Чулуундаш, А.Ариунсүлд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С.Чулуундашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3, 7.4 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах, А.Ариунсүлдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэж, шүүгдэгч С.Чулуундашид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ, А.Ариунсүлдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ