УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-27     

Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн хуулийн байгууллагуудын уулзалт-зөвлөгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн урлагийн зааланд амжилттай зохион байгууллаа.


Уулзалт-зөвлөгөөнд Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Прокурорын газрын дарга, прокурорууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, Цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд, 7 хорооны хэсгийн байцаагчид, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, хуулийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагчдын төлөөлөл зэрэг нийт 40 гаруй хүн оролцлоо.

 Тус уулзалт-зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шүүгч хяналт тавих нь”, шүүгч Л.Энхбилэг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Цагдаагийн байгууллагын оролцоо, цаашид анхаарах асуудал”, шүүгч Н.Баярсүрэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцох эрх, үүрэг” сэдвээр, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг “Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж, уулзалт-зөвлөгөөнд оролцогчид тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцаж, оролцогч байгууллагуудын төлөөлөгчид тус арга хэмжээг маш үр дүнтэй ажил болсон талаар сэтгэгдэлээ илэрхийлж, цаашид уг арга хэмжээг уламжлан болгон зохион байгуулж байхаар санал дүгнэлтэнд хүрснээр уулзалт-зөвлөгөөнийг өндөрлөлөө.

 

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ  ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР