Налайх - Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2018.11.20)
2018 оны 11 дүгээр сарын 20 Мягмар гараг
10:00
1. А.Байгалмаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Байгалмаад 2 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Байгалмаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
11.00
2. Ц.Отгонцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Ц.Отгонцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүгдэгч Ц.Отгонцэцэгт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Бавуу
12.00
3. Б.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Б.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Батбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
14.00
4. Э.Наадам нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 /
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Наадам, Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Б.Шинэбаяр, Д.Баярням нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Э.Наадам, Э.Энхбаяр, Л.Төмөрхуяг, Б.Шинэбаяр, Д.Баярням нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Даргалагч шүүгч: Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ