Эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт зохион байгууллаа
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан, албан хаагчдад 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний онцлог давуу тал, эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах талаар мэдээлэл хийж, сургалтанд оролцогчдоос сонирхсон асуултанд хариулж, танилцуулга, гарын авлага зэрэг шаардлагатай материалуудыг тарааж, холбогдох зөвлөгөөг өгч, цаашид сургалтыг илүү өргөн хүрээнд хамтран зохион байгуулахаар санал солилцлоо.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР