“Авлигын эсрэг” сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 141 дүгээр тушаалын дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багш З.Түвшинтөгс нар хамтран “Авлигын эсрэг” сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулж сургалтанд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдлаа.
Тус сургалтын хүрээнд шүүгч-сургагч багш З.Түвшинтөгс “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал”, “Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг шинэ зохицуулалт”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сургалтанд оролцогчдод мэдээлэл өгч, харилцан ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт боллоо.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР